“Торойгоод үлдсэнийг нь хараад сэтгэл гонсойсон юм”

“Торойгоод үлдсэнийг нь хараад сэтгэл гонсойсон юм”

Токио 2020 зуны олимпид оролцож, амжилт үзүүлсэн тамирчид өчигдөр эх орондоо ирсэн. Энэ үеэр олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын иргэн Саид Моллайг хэн ч тосоогүй, сэтгүүлчид түүнээс ярилцлага аваагүй гэсэн шүүмжлэл өрнөсөн юм.

Тэгвэл Саид Моллай болон түүний дасгалжуулагчийг нэгэн эмэгтэй урьж, тэдэнд хүндэтгэл үзүүлжээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа, “Монгол Моллаеидаа баярлалаа. Монгол ээжүүдийн өмнөөс талархлаа илэрхийллээ.

Өчигдөр тойрч гүйлдээд, Торойгоод үлдсэнийг нь хараад сэтгэл гонсойсон юм. Монголын минь нэрийг ертөнцийн чихнээ дуурсгасан Монгол Моломдоо баярлалаа.

Бид нэг л алтан нарны дор хэл ус ёс заншил өөрч нэг л зүйлийг хүсдгийг дэлхийд таниулж Монгол гэсэн нэрийг цуурайтуулсанд баярлалаа. Монголын минь нэрийг дэлхийд цуурайтуулах сайхан хүү төрүүлж өсгөсөн. Моллаеин ижийд талархая. Бэлтгэл сургуулилтыг нь хангах гэж дагаж ирсэн багшид баярлалаа. Ресепшин дээр орхиод явах гэж байсан юм, тэгсэн харин яг гарч таарлаа” гэжээ.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө