“Токио 2020” зуны олимпид оролцож, амжилт үзүүлсэн тамирчид өчигдөр эх орондоо ирсэн. Энэ үеэр олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын иргэн Саид Моллайг хэн ч тосоогүй, сэтгүүлчид түүнээс ярилцлага аваагүй гэсэн шүүмжлэл өрнөсөн юм.
Иймд өнөөдөр зарим иргэд түүний байрлаж байгаа Баянгол зочид буудалд хүрэлцэн очиж гарын бэлэг гардуулсаар байна.
Тухайлбал, Debel fashion салоноос Саид Моллайд Монгол дээл урлаж, бэлэглэсэн байна. Мөн энэ үеэр дуучин н.Хишигдалай, н.Цэцэг нарын залуус өөрсдийн санаачилгаараа Саид Моллайд хүндэтгэл үзүүлжээ.