Нэр бүхий 61 газар эзэмшигчийн гэрчилгээг хүчингүй болгоно

Нэр бүхий 61 газар эзэмшигчийн гэрчилгээг хүчингүй болгоно

Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэр бүхий 61 газар эзэмшигчийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож буйгаа мэдэгджээ.

Учир нь дээрх эзэмшигчид нь  Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1, 40.1.6, 61 зүгээр зүйлийн 61.1, Ойн тухай хуулийн 8.6.29.1.10 дахь заалтыг зөрчсөн буюу хоёр жил дараалан газраа ашиглаагүй, татвар болон бусад хураамж, төлбөрийг зөрчсөн, ой мод сүйтгэж байшин барилга барьсан байна. 

Иймд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбогдуулан, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасны дагуу холбогдох тайлбар, санал, нотлох баримтыг энэ сарын 16-ны өдрийн /2021.08.16/ дотор тус албанд ирүүлэхийг мэдэгджээ. 

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Засаг захиргааны 4 дүгээр байр 2 давхар 201 тоот, Утас: 11319857

ГАЗАР ЭЗЭМШИХ ГЭРЧИЛГЭЭГ НЬ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ БУЙ ИРГЭДИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТ