УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт Европын холбооноос "Хүний эрхийн дээд шагнал" гардуулжээ

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт Европын холбооноос "Хүний эрхийн дээд шагнал" гардуулжээ

Өчигдөр /2021.08.05/ УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг Европын холбооноос “Хүний эрхийн дээд шагнал”-аар шагнажээ.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар энэ талаараа, “Хүний эрхийн асуудлаар бид нар Европын холбоо болон ОУ-ын байгууллагуудтай олон жил хамтран ажиллаж байна. Миний өөрөө санаачилж хийсэн эрх зүйн газар дотор хүний эрхийн нэгжийг байгуулж, үүн дотроо ОУ-ын хүний эрхийн хамгийн сайн жишгүүдийг оруулж ирсэн. Энэ нь одоог болтол татан буугдаагүй гадаад яам нь дээр явж байна. Сая хүний эрхийг хамгаалах чиглэлээр хууль батлахад Европын холбоо дэмжиж, зөвлөгөө өгсөн. Монгол хүн, улсдаа хүн шиг амьдрах ёстой. Үүнийг төр хамгаалах ёстой. Ингэж байж төр оршин тогтноно” гэсэн байна.

Мөн “Зүрх мартахгүй” төсөл энэхүү шагналаар шагнагджээ. Энэ талаараа Б.Болдсайхан эмч цахим хуудаснаа, “Зүрх мартахгүй”  төсөл бас Европ-н холбооны шагнал авсан. Биднийг тоосонд их баярлалаа” гэсэн байна.