Саид Моллай ''Эко кар ХХК''-аас ''Toyota Sai'' маркийн авто машинийг сонгон авлаа

Саид Моллай ''Эко кар ХХК''-аас ''Toyota Sai'' маркийн авто машинийг сонгон авлаа

Токио 2020 олимпын наадмын мөнгөн медальт Иран гаралтай монгол тамирчин Саид Моллаыг ''Эко кар ХХК'' хүссэн нэг авто машинаа сонгон авах эрхээр шагнасан.

Тэгвэл ''Эко кар ХХК'' компани өнөөдөр / 2021-08-06-/ олимпын мөнгөн медальтанд  хүссэн автомашинаа сонгох эрхийг гардуулан өглөө. Мөн түүний сонгосон автомашины гурван жилийн засвар үйлчилгээг ч компанийн зүгээс бүрэн даахаа мэдэгдлээ. Тэрээр цагаан өнгийн Toyota Sai маркийн автомашиныг сонгон авсан юм.

Саид Молллай энэ үеэр монголын ард түмэн болон, Эко кар ХХК-ийн хамт олонд маш их талархаж буйгаа илэрхийллээ. Тэрээр олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй учир машинаа шууд жолоодоход асуудалгүй, машинаа унаад хамгийн түрүүнд фитнесс рүү явна хэмээн хариуллаа.