Өчигдөр /2021.08.05/ Хон хэрээдийн гэх Б.Энхбат “nonaadam” хөдөлгөөнийг гаднын байгууллагаас санхүүжүүлсэн гэх үндэслэлээр хэвлэлийн бага хурал хийж, энэ үйл ажиллагааг зохион байгуулсан гэгдэх нэр бүхий хүмүүсийг “эрэмдэглэнэ” хэмээнхэвлэл мэдээллийн хэрэгслээр заналхийлээд байсан билээ.
Тэгвэл түүний зохион байгуулсан гэгдэх хүмүүсийн нэрсийн дунд нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр байсан юм.
Тэгвэл энэхүү үйлдэл нь эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлд зааснаар Заналхийлэх гэмт хэрэгт тооцогддог аж.
1.Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотнын хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг:
2.1.бүлэглэж;
2.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг:
3.1.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж;
3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ; гэж заасан байдаг аж.
Иймд Б.Энхбатыг "Хүнийг заналхийлж, айлган сүрдүүлсэн" хэмээн хуулийн байгууллагад хандаж, асуудал үүсгэх бүрэн боломжтой юм.