"Сэлэнгэ хурд-2021" бүсийн уралдаанд Дамбын Хишигжаргалын "Хонгор халзан" соёолон түрүүллээ

"Сэлэнгэ хурд-2021" бүсийн уралдаанд Дамбын Хишигжаргалын "Хонгор халзан" соёолон түрүүллээ

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо болж буй "Сэлэнгэ хурд-2021" Төвийн бүсийн хурдан морины зуны уралдаан хоёр дахь өдрөө азарга, соёолон, хязаалан морьдын уралдаанаар үргэлжлэн явагдлаа.

Энэ өдрийн уралдааны Соёолон насанд 160-аад хурдан хүлгүүд уралдаж шандас хурдаа сорилоо. Уралдааны түрүү магнайд Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Тод манлай уяач Дамбын Хишигжаргалын "Хонгор халзан" хурдалж, амах хүзүүнд Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, Тод манлай уяач Бичээрэйн Далайн "Хээр" морь хурдаллаа. Харин Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Чинбатын Болд-Эрдэнийн "Халтар", Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Биндэръягийн Батсанаагийн "Хээр", Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цэдэндамбын Эрдэнэбаярын "Бор" соёолонгууд тус тус айрагдлаа. Уралдаан маргааш их нас, шүдлэн, дааганы уралдаанаар үргэлжлэн явагдана.