С.Одонтуяаг Д.Бат-Эрдэнээр, Д.Ганбатыг Ж.Батсууриар солих талаар ярилцаж эхэлжээ

С.Одонтуяаг Д.Бат-Эрдэнээр, Д.Ганбатыг Ж.Батсууриар солих талаар ярилцаж эхэлжээ

АН-ын дотоод зөрчил нэг талдаа гараагүй, өнөөдрийн хүртэл тус намын даргаар С.Эрдэнэ Улсын дээд шүүх /УДШ/ болон Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-т бүртгэлтэй байгаа аж.

Учир нь М.Тулгатыг тус намын даргаар бүртгүүлэхээр УДШ-д хандахаар зөрүүлээд “О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгүүлнэ” гээд нөгөө тал нь ханддаг байна. Иймд УДШ улс төрийн намын дотоод маргаанд оролцохгүй гээд тэдний хүсэлтийг буцаадаг ажээ.

Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн 11 гишүүн дотор нь ч талцал, хуваагдал гарах болсон бололтой.

Тодруулбал, АН-ын бүлгийн гишүүдээс УИХ-ын дэд даргаар сонгогдсон С.Одонтуяаг тус албан тушаалаас нь буулгаж, түүнийг оронд УИХ-ын гишүүн, Ажнай группийн эзэн Д.Бат-Эрдэнийг томилох талаар яригдаж эхэлсэн байна. Мөн Д.Ганбатыг УИХ дахь АН-ын бүлгийн даргын албан тушаалаас нь чөлөөлж, түүний оронд Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг томилох талаар ярилцжээ.

Сонирхуулахад, УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын заавраар хөдөлдөг гэдэг. Иймд Х.Баттулга дээрх томилогоонд оролцож байж магадгүй юм. Мөн М.Энхсайханд уучлал үзүүлэхийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хүссэн УИХ дахь АН-ын бүлгийн албан бичигт УИХ-ын гишүүн Ц.Туваан, А.Адъяасүрэн нарын гишүүд “гарын үсэг” зурахаас татгалзсан байж магдагүй гэх мэдээлэл байдаг. Тодруулбал, тэднийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ивээлд багтсан гишүүд гэдэг.