Гишүүдийн ирц БҮРДЭЭГҮЙГЭЭС чуулганы хуралдаан ЭХЛЭЭГҮЙ байна

Гишүүдийн ирц БҮРДЭЭГҮЙГЭЭС чуулганы хуралдаан ЭХЛЭЭГҮЙ байна

Өнөөдөр хуралдахаар товлогдсон чуулганы хуралдаан гишүүдийн ирц бүрдээгүйгээс одоо хүртэл хуралдаагүй байна. 12:00 цагт эхлэх байсан ч 15:00 цаг болгон хойшлуулсан ч, эхлээгүй хэвээр байгаа юм.

Чуулган яагаад хойшилсон асуудлаар УИХ дахь МАН-ын дарга Д.Тогтохсүрэн тайлбарлахдаа “Өнөөдөр 12.00 цагт чуулган эхлэх ёстой байсан. 50 орчим гишүүний ирцтэй байсан. Гол нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд өмнө нь төлөвлөсний дагуу Худалдаа аж үйлдвэрийн танхим дээр бизнесийнхэнтэй уулзалт хийж байгаа юм билээ. Тэр уулзалтад УИХ-ын болон засгийн газрын гишүүн долоон хүн оролцож байна. Ийм учраас чуулганы хуралдаанаа хойшлуулсан. 15.00 цагт чуулган хуралдана. АН болон МАХН-ын зүгээс МАН-ыг өөрсдөө ирцээ бүрдүүлж чуулганаа хуралдуул гэж байгаа” гэсэн юм.




Улаанбаатарт 8 градус хүйтэн байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ