Хэнтий аймаг, Сонгинохайран дүүрэг /УИХ-ын 18, 28 дугаар тойрог/- т ирэх аравдугаар сард УИХ-ын нөхөн сонгууль болно. Иймд энэ долоо хоногт улс төрийн намууд Үндэсний аудитын газарт сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хянуулж, нөхөн сонгуульд оролцох эсэхээ Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор уламжилж байна.
Иймд сонгуулийн үйл явцыг дагаад “Аль нь хууль ёсны АН вэ. Хэн нь сонгуульд нэр дэвшигчээ бүртгүүлэх вэ” гэсэн асуулт гарч, АН-ын дотоод зөрчил дахин хурцдаж эхлээд байна.
Тодруулбал, өнгөрөгч Даваа гараг /2021.08.09/-т О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аасСонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-нд “нөхөн сонгуульд оролцох тухай” материалаа өгөхөөр очсон байна. Харин тэдний материалыг нь СЕХ хүлээж авах боломжгүй гэсэн тул тэд авч очсон материалаа тус газарт орхиод явсан гэх мэдээлэл бий.
Тэгвэл энэ сарын 10 /2021.08.10/-ны өдөр СЕХ-ноос О.Цогтгэрэл даргатай АН-д хандаж, “баримт буцаан хүргүүлэх тухай” албан бичгийг илгээсэн байна.
Тус албан бичигт, “2021 оны 8 дугаар сарын 09-ны өдөр АН-аас тус хороонд ирүүлсэн УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд оролцох тухай хуульд заасан холбогдох баримт, бичгийг батлагдсан маягтын дагуу хүлээн авсан болно. Иймд танай ирүүлсэн баримтыг хүлээн авах боломжгүй тул Иргэдээс төрийн байгууллага албан тушаалдтанд өргөдөл гомдол гаргах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1.3-т заасны дагуу үүгээр буцаан хүргүүлж байна” гэжээ.