Унаач хүүг зодож танхайрсан алдарт уяачыг хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлнэ

Унаач хүүг зодож танхайрсан алдарт уяачыг хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлнэ

Наймдугаар сарын 9-ний өдөр Төв аймгийн Баяндмань суманд болсон овооны наадамд хурдан морь унаж уралдсан 10 настай хүүхдийг “Морь түрүүлгэсэнгүй” гэх шалтгаанаар уяач нь согтуурсан үедээ ташуураар зодож хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан байдаг.

-ХЭРГИЙГ ШАЛГАХ ЯВЦ ДУУСАХ ШАТАНДАА ОРЖ БАЙНА-

Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст материалжуулан шалгаж байгаа бөгөөд тун удахгүй хэргийг шүүхэд шилжүүлэхээр болж байгаа аж.  Урьдчилсан байдлаар  хохирогч М гэх 10 настай хүүд халдсан этгээд М гэгчийг тогтоож, шалгаж байгаа юм. Харин дээрх бага насны согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны хүүхдийг зодож танхайрсан уяачийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-6,1 болон  11-6,2 т зааснаар зүйлчлэн шалгаж буй. Хуулийн заалтыг тодруулбал, бага насны хүүхдийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж эрүүл мэндэд нь санаатайгаар хохирол учруулсан гэх хэрэгт буруутгажээ.

Хэргийг эргэн сануулбал, морь унадаг хүү болох хохирогч М нь дааганы уралдаанд 67 дугаартай уралдсан. Аймгийн алдарт уяач хүүг түрүү авсангүй гэж зодох үед зугтаж гэрийнхэнтэйгээ холбоо барьснаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байдаг. Зодуулсан гэх хүүгийн гар хугарсан бөгөөд толгой руу нь ташуурдсаны улмаас толгой болон нуруу хэсгээр маш их зовууртай байгаа ажээ.

Одоогоор хүүгийн ар гэрээс ямар нэгэн гомдол санал мэдүүлээгүй байгаа ба цагдаагийн байгууллага хүүд учирсан бодит хохирлыг тогтоохоор ажиллаж байгаа тухай эх сурвалж мэдээлсэн билээ.

У.УРАНЦЭЦЭГ