Засгийн газрын хуралдаанаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаанаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.08.28/ 08.00 цагт эхэллээ. Хуралдаанаар 2020 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны хязгаарыг тогтоох тухай, Терроризмтoй тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.       

Терроризмтoй тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

2.       

2020 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны хязгаарыг тогтоох тухай

Н.ЭНХБОЛД

3.       

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай

Х.БАДЕЛХАН

4.       

Журам шинэчлэн батлах тухай

Ч.УЛААН

5.       

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

 

Танилцуулах асуудал

 

6.       

Зам, тээврийн хөгжлийн сайдын гадаад томилолтын талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

7.       

Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

8.       

Монгол Улсын их сургуулиудын өнөөгийн байдал, судалгаанд суурилсан их сургуулийн талаар

Ё.БААТАРБИЛЭГ

9.      

2019 оны ургацын урьдчилсан балансын талаар

Ч.УЛААН

10. 

“Монгол-Хятадын экспо” III дахь удаагийн арга хэмжээг зохион байгуулах талаар

Ч.УЛААН