Д.Ганбат: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах бичигт гишүүд гарын үсгээ зурж байна

Д.Ганбат: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах бичигт гишүүд гарын үсгээ зурж байна

УИХ дахь АН-ын бүлэг эрх баригчдад хариуцлага тооцож, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах гарын үсэг цуглуулахаа хаврын чуулганы үеэр мэдэгдсэн. Тэгвэл уг бичигт хэдэн гишүүн гарын үсэг зурсан талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат доорх мэдээллийг өгчээ. 

Тэрбээр "Засгийн газрыг огцруулах асуудлаар гишүүд үсэг зурж байгаа. Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудлаар зарим гишүүд гарын үсэг зурахаа мэдэгдсэн. Одоогоор гарын үсэг зурсан гишүүдийг нэрлэх болоогүй. Нийт 19 гишүүн гарын үсэг зурснаар Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьдаг. Энэ тоо бүрдсэн гэж болно" гэжээ. 

УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурлаа гэхэд цаана нь зургаан гишүүн нэмж зурах шаардлагатай. ХҮН-аас парламентад сонгогдсон Т.Доржхандыг оролцуулаад цаана нь эрх баригч намаас таван гишүүн гарын үсэг зурах шаардлагатай болж байна. Харин МАН-аас дөрвөн гишүүн гарын үсэг зурсан, нэрийг нь нууцалж байгаа талаар бид өнөөдөр мэдээлсэн билээ.