БАРИМТ: НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учралд 12 аймаг, 5 дүүргээс бага хурлаа танхимаар хийх шаардлага хүргүүллээ

БАРИМТ: НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учралд 12 аймаг, 5 дүүргээс бага хурлаа танхимаар хийх шаардлага хүргүүллээ

МАН-ын дэргэдэх залуучуудын холбоо буюу Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо \НАМЗХ\ энэ сарын 17-ны өдөр бага хурлаа цахимаар хийхээр шийдсэн. Хурлаар холбооныхоо Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох мөн МАХН-ын төлөөлөл болсон залуусыг удирдах зөвлөлд оруулах асуудлыг хэлэлцэх юм. Тэгвэл НАМЗХ-ны 12 аймаг, 5 дүүргийн НАМЗХ-ны салбараас цахим хурлыг эсэргүүцэж Ерөнхийлөгч Н.Учралд шаардлага хүргүүлжээ.

Шаардлагадаа НАМЗХ-ны бага хурлыг танхимаар хийх, Удирдах зөвлөлд аймаг, дүүргийн төлөөллийг оролцуулахыг дурдаад уг асуудлыг шийдвэрлэхгүй бол бага хуралд оролцохгүй гэдгээ мэдэгджээ. МАН-ын залуучуудын холбоо дотооддоо ийнхүү хагарах болсон нь МАН-ын дотоод тэмцэл хурцдаж, Ерөнхийлөгч Н.Учралыг залуучууд нь дэмжихгүй болсонтой холбоотой гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байв.