Д.Ганбат “Огцруулах бичигт гарын үсэг зурж байна” /Д.Тогтохсүрэн “Манай гишүүд гарын үсэг зураагүй”

Д.Ганбат “Огцруулах бичигт гарын үсэг зурж байна” /Д.Тогтохсүрэн “Манай гишүүд гарын үсэг зураагүй”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг албан тушаалаас нь огцруулах тухай албан бичигт УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болон Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Т.Доржханд нарын гишүүд гарын үсэг зурсан. Мөн эдгээр гишүүд дээр МАН-ын дөрвөн гишүүн гарын үсэг зурсан, тэднийг ихэд нууцалж байгаа талаар бид өчигдөр мэдээлсэн.

Харин тус албан бичгийг УИХ дахь АН-ын бүлгийн бланк дээр үйлдсэн бөгөөд 19 гишүүн огцруулах бичигт гарын үсэг зурснаар УИХ-д өргөн барина гэж буй.

Мөн АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, “Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдын албан тушаалаас нь огцруулах гарын үсэг зурах үйл явц үргэлжилж байгаа. Гарын үсэг зурсан УИХ-ын гишүүдийн нэрсийг зарлаж болохгүй” гэж мэдэгдсэн.

Тэгвэл, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, “Манай бүлгийн гишүүд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг огцруулах асуудлаарх бичигт гарын үсэг зураагүй” гэсэн тайлбарыг өглөө.