Б.Энхбаяр: Э.Оюунболдоос болж олон шударга ёс алдагдаж байна

Б.Энхбаяр: Э.Оюунболдоос болж олон шударга ёс алдагдаж байна

Өчигдөр, өнөөдөр /2021.08.16-17/ Хүйн долоо худагт улс аймгийн алдар цолтой хүчит 512 бөхийн барилдаан зохион байгуулагдаж байна. Уг барилдаанд өнгөрсөн жилийн наадмаар допинг хэрэглэсэн нь тогтоогдсон Улсын аварга Э.Оюунболд оролцож байгаа юм.

Шүүхээс Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хасаж шийдвэрлэсэн. Харин түүний Улсын аварга цолыг нь хураах талаар Ерөнхийлөгчөөс ямар нэг шийдвэр гараагүй. Үүнтэй холбоотой зарим бөх өнөөдрийн барилдааны гурвын даваанд ам авахаас татгалзаад байсан юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа “Э.Оюунболдоос болж олон шударга ёс алдагдаж байна даа. Дорнодын Д.Анар гэхэд л улсын заан цолоо авч чадахгүй хоёр жил алдаж, одоо ч харцагатайгаа ноцолдож явна” гэжээ.