Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар нинжа нарын асуудлыг хэлэлцсэн үү

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар нинжа нарын асуудлыг хэлэлцсэн үү

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ өчигдөр хуралдсан. Уг хуралдаанаар тусгай зөвшөөрлийг нь цуцалсан уурхайнууд болон хувиараа алт олборлогчид /нинжаа/-тай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг болгосны  дагуу 19 аж, ахуй нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг тусгай зөвшөөрлийг цуцалсан. Уг тусгай зөвшөөрлийг нь цуцалсан уурхайнуудад нинжа нар орж нөхцөл байдлыг  хүндрүүлж эхэлсэн байна.

Тиймээс нинжа нарын үйл ажиллагааг цэгцлэхтэй холбоотой асуудлыг өчигдөр хуралдсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн гэх мэдээлэл байгаа юм. Өнөөдөр мөн тусгай зөвшөөрлийг нь цуцалсан уурхайг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг хэлэлцэж байгаа ажээ.

Уг хуралд оролцсон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат энэ талаар “Бичил уурхай эрхлэгчдийг цэгцэлнэ. Бүх асуудлыг нь тодорхой болгоно. Хууль бус аливаа үйл явдалд хатуу хариуцлага тооцно. 286 экскаватор, 186 ажилтантай компани бичил уурхай эрхлэгч биш. Зүгээр л татвараас зугатааж байна. Тэдний олдог орлогогыг тодорхойлж улсад татвар төлүүлдэг болно. Нөхөн сэргээлтийг нь хийлгэдэг болгоно” гэсэн юм.