ТАНИЛЦ: Засгийн газар 200 хоногт ямар ажлуудыг амжуулав

ТАНИЛЦ: Засгийн газар 200 хоногт ямар ажлуудыг амжуулав

Монгол улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаад 200 хонох гэж байна.

Тодруулбал, 200 хоног өнөөдөр /2021.08.17/ тохиож байгаа юм. Засгийн газрын 100 хоног өнгөрсөн тавдугаар сарын 10-ны өдөр тохиосон бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийнхээ хамтаар нээлттэй мэдээлэл хийж иргэд болоод сэтгүүлчдийн асуултад хариулсан билээ. 

Тэрбээр Ерөнхий сайдын ажлыг хүлээж авахдаа дөрвөн зорилт дэвшүүлсэн байдаг.

Тодруулбал

  • Цар тахлыг богино хугацаанд даван туулах төлөвлөгөө /вакцинжуулалт болон бусад/
  • Эдийн засгаа сэргээх төлөвлөгөө /10 их наядын төлөвлөгөө. Ажлын байрыг дэмжих бага хүүтэй зээл/ 
  • Дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоо 
  • Шударга ёс, цахим засаглал /e mongolia/ 

Өнгөрсөн хугацаанд эдгээр ажлын эхлэл тавигдаж чадсан бөгөөд цаашид хэрхэн үргэлжлэх талаарх  дэлгэрэнгүй ярилцлагыг тэрбээр 200 хоногоо тохиолдуулан хэвлэлд өгөх аж. Мөн цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл байдалд тохируулан шинэ менежмент хэрэгжүүлэхээр бэлтгэж буй. Ямартай ч холбогдох хуулийг УИХ-д өргөн барихаар болсон байна. 

Өөрөөр хэлбэл, Засгийн газар хоёр дахь 100 хоногтоо нийт хүн амын 61.5 хувийг вакцинд хамруулж, “Эрүүл мэнд+Эдийн засаг” төлөвлөгөөгөөр ажилласан. Тэгвэл ийн 200 хоногоос цааш энэ вакцинжуулалтын үр дүнд үндэслэн, зөвхөн “Эдийн засаг” төлөвлөгөөнд төвлөрөхөөр болжээ.

Засгийн газар гүйцэтгэх засгийн эрхийг хүлээж аваад 200 хоногт ямар ажлууд хийснээ дараах постеруудаар танилцуулав.