Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын удирдах хэд, хэдэн хороог байгуулна

Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын удирдах хэд, хэдэн хороог байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайдын Л.Оюун-Эрдэнийн удирдах хэд хэдэн үндэсний хороог байгуулах аж.

Хэлэлцэх асуудлууд:

  • Цар тахлын үеийн эдийн засгийн эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороо,
  • Цахим засаглалд шилжиж, хүнд суртал, авлигагүй, чадварлаг төрийн үйлчилгээг бий болгох шинэчлэлийн үндэсний хороо
  • Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, төвлөрлийг сааруулах үндэсний хороо
  • Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлж, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бүрдүүлж, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороо
  • Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо тус тус байгуулахаар төлөвлөжээ.



ТЕНДЕРИЙН УРИЛГА

1 цагийн өмнө