А.Ариунзаяа: Цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараа хүүхдийн 100 мянган төгрөгийг бууруулах нь зүйтэй

А.Ариунзаяа: Цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараа хүүхдийн 100 мянган төгрөгийг бууруулах нь зүйтэй

Цар тахлын үед иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 2020 оны тавдугаар сараас 2021 оны зургадугаар сарыг дуусталх хугацаанд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тав дахин нэмэгдүүлэн 100 мянган төгрөгөөр олгохоор болсон. Гэвч нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсын Засгийн газраас 2021 оныг дуустал уг нэмэгдүүлсэн дүнгээр үргэлжлүүлэн олгох шийдвэр гаргасан билээ.

Тэгвэл 2021 он дууссаны дараа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хэрхэн олгох тухай Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны сайд А.Ариунзаяа “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “коронавируст цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараа хүүхдийн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг бууруулах, харин өмнө нь олгож байсан 20 мянган төгрөгийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” хэмээжээ.

Энэ оны эхний зургаан сарын байдлаар хүүхдийн мөнгөн тэтгэмжид 517,4 мянган өрхийн 1,208,500 хүүхэд хамрагдаж байна.