Б.Жаргалсайхан: Хаашаа л харна хөдөөнийхөн, бид хаашаа явах вэ саран дээр очих уу

Б.Жаргалсайхан: Хаашаа л харна хөдөөнийхөн, бид хаашаа явах вэ саран дээр очих уу

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Үндэсний худалдаа аж, үйлдвэрийн танхимд ТОП-250 аж, ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзсан. Уулзалтад бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож өөрсдийн саналыг Ерөнхий сайдад уламжилсан юм. Энэ үеэр Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайханы хэлсэн үг олны анхаарлыг татсан юм.

 Тэрбээр “Тариачин, малчин, инженер, эдийн засагч гэлтгүй бүгд нэг хуулин дор татвар төлдөг болъё. Улаанбаатарын бид хэд арьсаа хуулартлаа татвар төллөө. Татварын нэг орчинд амьдаръя. Малчид тэнд найр хийж, өөх идэж, торгонд биеэ ороож морио унаад талаар давхиад байдаг.Тэгсэн мөртлөө хүүхдүүдээ хот руу явуулаад эзлүүлсэн. Хаашаа л харсан хөдөөнийхөн, нутгийн зөвлөл. Бид хаачих вэ. Тэд хотод орж ирж өвөлжиж байна. Нэг муу приус авч уначихдаг. Бид хаачих вэ саран дээр очих уу. Бидэнд явах газар алга. Бүгдээрээ машин унадаг. Тэгсэн мөртлөө замыг төр тавьдаг. Замын хураамжийг нэмж олсон мөнгөөрөө замаа тавих ёстой.Улсын төсвийн хөрөнгөөр зам тавихаа больж үз. Хамаг мөнгө асфальт руу орж байна. Сангийн яам цоорхой шуудай шиг  ажиллаж байна. Би ойлгож байна. Сонгууль болно. Ард түмэнтэй хариуцлага ярьвал таныг сонгохгүй гэнэ. Ер нь сонгууль хийж яах юм” гэсэн юм.