Гишүүдийн микрофон эвдэрснийг УИХ-ын дарга Г.Занданшатар “Хорлон сүйтгэх ажиллагаа” гэж дүгнэв

Гишүүдийн микрофон эвдэрснийг УИХ-ын дарга Г.Занданшатар “Хорлон сүйтгэх ажиллагаа” гэж дүгнэв

ишүүдийн ирц бүрдэхгүйгээс гурван өдрийн турш гацсан УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан 10.00 цагт эхлэх товтой байсан ч 12.40 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдааны ирц 81.3 хувь байна. Хуралдаанаар Үндсэн хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм. Байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцууллаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авах үед техникийн саатал гарч УИХ-ын гишүүдийн микрофон нь ажиллахгүй гишүүдийг бухимдуулав. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Эрх баригчид ирцээ бүрдүүл. Та нарыг зунжин хүлээлээ. 10.00 цагт эхлэх чуулган 12 цаг өнгөрч байхад эхэллээ” гэсэн юм. 

УИХ-ын гишүүдийн зүгээс техник хэрэгслээ янзалж дуусаад үдээс хойш хуралдах санал гаргасан  юм. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “ Хорлон сүйтгэх ажиллагаа” гэж дүгнэж байгаагаа хэлэв. Үүний дараагаар УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааныг түр завсарлуулав. 




Улаанбаатарт 8 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ