ХААИС-ын оюутны байранд гурван настай хүүхэд нас баржээ

ХААИС-ын оюутны байранд гурван настай хүүхэд нас баржээ

Наймдугаар сарын 26-ны өдөр Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутны дотуур байранд гурван настай хүүхэд нас баржээ.

Хэргийг тодруулбал,  тус сургуулийн оюутны байрын нэг давхарт амьдардаг байсан гурван настай хүүхэд биедээ ил харах гэмтэл шархгүй нас барсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.

Эх сурвалжийн мэдээллээр, тухайн хүүхэд өвчний улмаас нас барсан байж болзошгүй гэх бөгөөд өмнөх өдөр нь 103-т биеийн байдал муу байна гэх шалтгаанаар гэр бүлийнхэн нь дуудлага өгч үзүүлж байжээ. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна.




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө