УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяаг Гашуунсухайт хилийн боомтын захиргааны  БҮРЭН ЭРХТ дэд даргаар томилжээ

УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяаг Гашуунсухайт хилийн боомтын захиргааны БҮРЭН ЭРХТ дэд даргаар томилжээ

Өчигдөр /2021.08.18/ Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролыг Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. 

Тус томилгоотой холбоотойгоор УИХ-д олон сонгогдсон хувийн бизнестэй хүмүүсийг төрийн өндөр албан тушаалд дахин томилох нь зохимжгүй гэх шүүмжлэл олон нийтийн дунд өрнөөд буй. Харин Засгийн газрын хувьд Замын-Үүд боомт, Цагаан хад суурьшлын бүс, Гашуунсухайт боомт зэрэг стратегийн гол бүс нутаг болон томоохон бүтээн байгуулалт өрнөж буй газруудад бүрэн эрхт төлөөлөгчөө томилох шаардлагатай хэмээн тайлбарлаж буй. Энэ  ч үүднээс дээрх хүмүүсийг томилж байгаа гэх.

УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролоос гадна УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяаг мөн Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтын бүрэн эрхт захиргааны дэд даргаар томилжээ. 

Түүний хувьд 2016-2020 онд Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдон ажиллаж байсан. Гашуунсухайт хилийн боомтод Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томилох нь хил дээр үүсээд буй нүүрсний экспортын гацааг арилгах болон бусад хууль, дүрэм зөрчсөн үйл ажиллагааг цэгцлэх зорилготой билээ. Мөн нүүрс тээврийн компаниудад зарим зөвшөөрлийг олгодог гэх мэдээлэл байна.