“МАХН-д 30 хувийн квот өгнө гэж МАН тохирсон ч" Н.Энхбаярын хүмүүсийг Д.Сумъяабазар ажилд авахгүй байгаа аж

“МАХН-д 30 хувийн квот өгнө гэж МАН тохирсон ч" Н.Энхбаярын хүмүүсийг Д.Сумъяабазар ажилд авахгүй байгаа аж

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН болон МАХН нэгдсэн. Ийнхүү нэгдэхдээ МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал, НАМЗХ, Засгийн газар, Нийслэл, дүүргийн ЗДТГ /Засаг даргын тамгын газар/-т 30 хувийн квотыг МАХН-д өгч, тэдний хүмүүсийг томилно гэж тохиролцсон гэдэг.

Иймд тохиролцоо ёсоор өдгөө МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал, НАМЗХ-нд Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан 30 хувийн квотоо авч, хүмүүсээ байршуулаад байгаа. Харин  Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд орох 30 хувийн квотын асуудал ирэх Намрын чуулганаар шийдэгдэх аж.

Мөн Нийслэл, дүүргийн ЗДТГ-д Н.Энхбаяр нар 30 хувийн квотоо авч, хүмүүсээ байршуулах гэсэн ч Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар түүнийг нь зөвшөөрөхгүй, МАХН-ын хүмүүсийг ажилд авч, томилохгүй байгаа ажээ.

Сонирхуулахад, МАН-тай нэгдсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр өдгөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаартомилогдоод буй. Стратеги судалгааны хүрээлэн нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг уялдуулах зорилгоор чиг үүргийн байгууллага болон эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран ажилладаг.