Засгийн газрын хуралдаанаар Д.Сумъяабазар хариуцдаг газруудын бүтцийг өөрчлөх асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын хуралдаанаар Д.Сумъяабазар хариуцдаг газруудын бүтцийг өөрчлөх асуудлыг хэлэлцэнэ

Ирэх долоо хоногийн лхагва гаригийн /2021.08.25/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийслэлийн бүтэц буюу хотын дарга Д.Сумъяабазарын хариуцдаг газруудын бүтцийн өөрчлөлтийг хэлэлцэх аж. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ удаагийн бүтцийн өөрчлөлтөөр зарим газар, хэлтэс, албадыг нэгтгэх, салгах мөн заримыг нэмж байгуулах аж. Түүнээс албан тушаалын халаа, сэлгээ хийхгүй гэв.

Гэхдээ уг асуудлын хүрээнд зарим хэлтсийн даргыг сэлгүүлэн томилох юм байна. 

Нийслэлийн бүтцэд Захирагчийн ажлын алба, Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас эхлээд есөн дүүрэг, хэрэгжүүлэгч агентлагууд, харьяа байгууллагууд мөн засвар арчлалтын байгууллагууд нийлсэн 100 гаруй газар багтдаг юм. Эдгээрийн удирдлагуудыг сэлгэн томилох, нэгтгэх, салгах, хэлтэс нэмэх юм байна.