Паралимпийн тосгонд Монголын штабын байр ажиллаж эхэлжээ

Паралимпийн тосгонд Монголын штабын байр ажиллаж эхэлжээ

Токио 2020 зуны Паралимпийн наадам маргаашаас буюу энэ наймдугаар сарын 24-өөс есдүгээр сарын 5-ны хооронд болох бөгөөд нийт 4400 гаруй тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөх билээ.

Тэгвэл манай улсын баг тамирчид өнгөрсөн баасан гарагт Япон улсын зорьсон бөгөөд буудлага, байт харваа, пауэрлифтинг, тэквондо, жүдо, хөнгөн атлетик гэсэн спортын зургаан төрөлд 11 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох аж.

Тэгвэл Япон улсад очоод буй Монголын шигшээ багийн тамирчид Паралимпийн тосгонд штабын байраа тохижуулж дуусгажээ. Энэхүү штаб нь тус наадамд өрсөлдөх Монголын баг тамирчид цугларч, өдөр тутмын тэмцээн уралдаан, маргаан шийдвэр гэх мэт зүйлсээ чиглүүлж, ярилцаж зөвшилцөх зорилготой юм байна.