Афганистанаас АНУ-ын иргэдийг нүүлгэн шилжүүлэх цэргийн онгоцонд дүрвэгч эмэгтэй хүүхдээ төрүүлжээ

Афганистанаас АНУ-ын иргэдийг нүүлгэн шилжүүлэх цэргийн онгоцонд дүрвэгч эмэгтэй хүүхдээ төрүүлжээ

Афганистан дүрвэгч эмэгтэй АНУ-ын нүүлгэн шилжүүлэх цэргийн онгоцонд охин төрүүлжээ.

Тодруулбал, Энэ наймдугаар сарын 15-ны өдөр /2021.08.15/ Талибан зэвсэгт хөдөлгөөнийхөн Афганистан улсыг эзэлснээ албан ёсоор зарласан нь өнгөрсөн долоо хоногийн дэлхий дахины онцлох сэдэв байсан билээ.

Тус мөргөлдөөнөөс болж дэлхийн өнцөг булан бүрээс өөрийн элчин сайдын яамд болоод иргэдээ татсан юм. АНУ-ын хувьд тус улсаас өөрсдийн төлөөлөгч болоод иргэдээ татаж байх үеэр тус цэргийн онгоцонд Афганистаны дүрвэгч эмэгтэй багтаж чадсан ба үйл явдлаас болж хямралд өртөж, мөн онгоцны даралтаас болж онгоцонд яаралтай хүүхдээ төрүүлсэн байна.

Хүүхдийг онгоц газардах үеэр ойролцоох эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн ба одоогийн байдлаар эх нярай хоёрын биеийн байдал сайн байгаа гэжээ. Мөн Жо Байден Афганистанаас АНУ-ын бүх цэргийн хүчээ гаргах хугацааг энэ наймдугаар сарын 31 хүртэл гэж тогтоосон байна. Гэсэн хэдий ч хэд хэдэн улсууд барууны агентлагуудад алба хааж байсан цэргийн армийн хүчээ Афган дүрвэгчдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэхэд туслах зорилгоор энэ хугацааг сунгахыг хүсэж байгаагаа илэрхийлээд байгаа юм.

Харин талибанчууд Кабулын нисэх онгоцны буудал дээр үүссэн эмх замбараагүй байдалд АНУ-ыг буруутгаж байгаа аж. Талибаны албаны хүн болох Амир Хан Мутаки мэдэгдэлдээ, “Орон даяар амар амгалан, тайван байдал ноёрхож байсан ч АНУ-ын онгоцноос болж Кабулын нисэх онгоцны буудалд эмх замбараагүй байдал үүсэж байна” гэсэн байна.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө