Богдхан төмөр замын ажилд ЗХЖШ болон Бодь групп оролцож байна

Богдхан төмөр замын ажилд ЗХЖШ болон Бодь групп оролцож байна

Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Богдхан төмөр замын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон байна.

Иймд өнөөдөр /2021.08.23/ тус төмөр замын ажлын бүтээн байгуулалтыг эхлүүлэх арга хэмжээ Мааньт өртөөнд болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байгаа юм.

Тэгвэл Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний жанжин штаб болон Бодь групп оролцож байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. Сонирхуулахад, Тавантолгой зүүн баян чиглэлийн 416,1 км төмөр замын төслийн ажилд ЗХЖШ-ын алба хаагчид оролцсон бол, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын ажилд Бодь групп оролцсон билээ.