БНСУ-ын үндэсний шигшээ багаас хөөгдсөн ихэр тамирчид Грек улсын багтай гэрээ хийжээ

БНСУ-ын үндэсний шигшээ багаас хөөгдсөн ихэр тамирчид Грек улсын багтай гэрээ хийжээ

БНСУ-ын алдарт ихэр волейболчид болох Да Ён, Жэ Ён нар өнгөрсөн хоёрдугаар сард үндэсний шигшээ багаасаа хөөгдөж байсан билээ. Тус хоёр тамирчин өмнө нь дунд, ахлах ангидаа баг шигшээ тамирчдыг элдэв үгээр доромжилж, дарамталдаг байсан бөгөөд хутга барьж тулгаж айлган сүрдүүлдэг байсан нь илчлэгдэж хоёулаа дахин волейбол тоглох эрхээ хасуулаад байсан юм.

Өдгөө 25 настай залуу тамирчдын хувьд харамсалтай хэрэг хэдий ч хохирогчид болоод БНСУ-ын иргэдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулснаар тэдний карер дууссан гэсэн боловч саяхан Грек улсын багт жилийн 60 сая воны цалинтай тоглох гэрээ хийжээ. Энэ нь урьд нь Солонгос улсаас авдаг цалинтай харьцуулахад харьцангуй бага хэдий ч тамирчдад маш том боломж гэж үзэж байгаа аж.

Хоёр ихэр хоёулаа шигшээ багийнхаа гарааны тоглогч байсан бөгөөд өөрсдийн чадвар царай гэх мэт зүйлсээрээ нэлээдгүй их шүтэн бишрэгчтэй байжээ. Тус хоёр тамирчны Гректэй хийсэн гэрээнд БНСУ-ын иргэд нэлээдгүй шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд улсаасаа хөөх хүсэлт хүртэл гаргаад байгаа аж.

Эх сурвалж: Koreanews