Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт явагдах УИХ-ын нөхөн сонгууль ирэх аравдугаар сард болно. Иймд улс төрийн намууд дотооддоо энэ сард нэр дэвшигчдээ тодруулж, ирэх есдүгээр сарын 05-ны дотор нэр дэвшигчдийн материалаа Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-нд хүргүүлэх ёстой.
Иймд өнөөдөр /2021.08.25/ өглөө АН-ын Удирдлагын баг хуралдсан бол, яг одоо АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ хуралдаж, нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах “Төв сонгон шалгаруулах хороо”-г байгуулах тухай тогтоолыг баталж байгаа аж.
Тус хорооны даргаар С.Эрдэнэ сонгогдож, гишүүдээр нь Э.Бат-Үүл нар багтаж байгаа аж. Учир нь АН-ын даргаар өнөөдрийг хүртэл С.Эрдэнэд бүртгэлтэй байгаа тул тэрээр сонгон шалгаруулах хорооны даргаар сонгогдож байгаа ажээ.