ШИЙДВЭР: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг арванхоёрдугаар сарын 31-ныг хүртэл сунгав

ШИЙДВЭР: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг арванхоёрдугаар сарын 31-ныг хүртэл сунгав

Засгийн газрын өнөөдрийн /2021.08.25/ ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар 20 асуудал хэлэлцэж буй бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг үргэлжлүүлэн сунгаж, арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгах шийдвэр гаргажээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед гамшгийн зарлан мэдээлэх дохиог иргэдэд хүргэх, хэвлэл мэдээллийн байгууллагууд гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг нэн даруй дамжуулах, хүн хүч, техник, материал хэрэгслийг дайчлах, хорио цээрийн дэглэм тогтоох, гамшгийн нөөцийг нэмэх зэрэг арга хэмжээг авдаг. 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө