ТОДРУУЛГА: "Андлалын өргөө" бүтээлийн загварыг Өвөрмонголд зарж, улсын төсвөөс авсан мөнгөө эргүүлэн төлжээ

ТОДРУУЛГА: "Андлалын өргөө" бүтээлийн загварыг Өвөрмонголд зарж, улсын төсвөөс авсан мөнгөө эргүүлэн төлжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар “Андлалын өргөө” цогцолбор гэх байгууламж Хэнтий аймгийн Батноров сумын Дэлгэр-Өлзийт хэмээх тахилгат хайрханы өвөрт баригдаж эхлээд буй. Тус цогцолборын нийт төсөв 5 тэрбум төгрөгөөр хэмжигдсэн гэх бөгөөд улсын төсвөөс 2 тэрбум орчим төгрөгийг зарцуулсан ч өдгөө “Андлалын өргөө” цогцолборын ажил зогсонги байдалд орж, барилга байгууламж нь эвдэрч, сүйдсэн олны шүүмжлэлд өртөх болсон.

Мөн анд бололцож буй биш тулалдаж буй мэт хоёр хүний хөшөө барилгыг Чингис хаан, хүлэг баатар Боорчи хоёрынх хэмээн ирсэн жуулчдад тайлбарлах нь даанч “нүүр улайм” хэмээн зарим иргэд шүүмжилдэг, тус хөшөөг янз бүрээр шоглодог.

Энэ талаар Засаг дарга Ц.Идэрбат "Өдрийн сонин"-нд өгсөн тайлбартаа, “Тус хөшөөнд оюуны өмчийн маргаан өрнөж магадгүй болчихоод байна. “Андлалын өргөө”-ний зураг нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Эрдэнэбилэг агсны бүтээл. Уг хөшөөний зургийг сошиалд тавьж янз бүрээр тайлбарлаж байна. Дутуу барилгын зургийг сошиалд тавиад санаатай, санамсаргүйгээр оюуны өмчийг янз бүрээр шоглож, шүүмжилж байгаа нь талийгаачийн гэр бүлд нь эмзэг туссан юм шиг байна. Иймд энэ хөшөөг цааш нь үргэлжлүүлэн барих, оюуны өмчийг нь ашиглуулах сонирхол нь буурсан юм шиг байна лээ” хэмээжээ.

Тэгвэл МУСГЗ Д.Эрдэнэбилэг агсны гэр бүлийнхэн "Андлалын өргөө" бүтээлийн оюуны өмчийг ашиглах эрхийг Монгол улсын иргэнд өгөхгүй байх шийдвэр гаргажээ. Энэ талаар бид албаны эх сурвалжаас тодруулсан юм. 

Тус гэр бүлийнхэн Өвөрмонголд тус оюуны өмчөө худалдаж ашиглуулахаар болжээ. 

МУСГЗ Д.Эрдэнэбилэгийн хувьд нас барахаасаа өмнө тус бүтээлийн загварыг гаргасан бөгөөд хөшөөний дотор, гадна заслыг өөрөө хийж гүйцэтгэх байсан ч чадаагүй юм. Гэтэл сошиалд маш их шоглол, шүүмжлэл өрнөөд буй нь ийнхүү оюуны өмчөө ашиглуулахаас татгалзахад хүргэжээ. Мөн улсын төсвөөс авсан мөнгөө эргүүлэн хохиролгүй болгож байгаа юм байна




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө