СХД-ийн нөхөн сонгуульд АН-аас З.Нарантуяа, Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Амарсанаа нар нэр дэвших талаар яригдаж байна

СХД-ийн нөхөн сонгуульд АН-аас З.Нарантуяа, Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Амарсанаа нар нэр дэвших талаар яригдаж байна

Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт явагдах УИХ-ын нөхөн сонгууль ирэх аравдугаар сард болно. Иймд улс төрийн намууд дотооддоо энэ сард нэр дэвшигчдээ тодруулж, ирэх есдүгээр сарын 05-ны дотор нэр дэвшигчдийн материалаа Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-нд хүргүүлэх ёстой.

Иймд өнөөдөр /2021.08.25/ өглөө АН-ын Удирдлагын баг хуралдсан бол, яг одоо АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ хуралдаж, нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах “Төв сонгон шалгаруулах хороо”-г байгуулах тухай тогтоолыг баталсан байгаа юм. Тус хурлын үеэр АН-ын зарим гишүүд, “Өмнө Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, дэнчигээ өгч байсан. Одоо бид дэвшиж болох уу” гэсэн асуудлыг дэвшүүлсэн байна.

Иймд тус намын удирдлагын зүгээс “нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтэй гишүүд сонгон шалгаруулах хороонд хүсэлтээ гаргаж болно. Нээлттэй” гэж хариултыг өгчээ.

Мөн энэ үеэр зарим гишүүд нөхөн сонгуульд хэн дэвших хамаагүй, эвлэж нэгдээд, ялалт байгуулах нь чухал байна гэсэн байр суурийг илэрхийлжээ. Сонгинохайрхан дүүрэгт болох нөхөн сонгуульд АН-аас УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, ЕТГ-ын дарга асан Ө.Шижир, Консул асан Д.Мөнх-Эрдэнэ нар яригдаж байгаа бол, өнөөдөр /2021.08.25/ Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа нэр дэвших хүсэлтээ илэрхийлжээ.




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө