ТОДРУУЛГА: Ерөнхийлөгч асан Х.Баттулга нөхөн сонгуульд бие даан нэр дэвших хүсэлт СЕХ-нд гаргаагүй

ТОДРУУЛГА: Ерөнхийлөгч асан Х.Баттулга нөхөн сонгуульд бие даан нэр дэвших хүсэлт СЕХ-нд гаргаагүй

Ирэх аравдугаар сард Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль болно. Иймд улс төрийн намууд дотооддоо энэ сарын хугацаанд нэр дэвшигчээ тодруулж, ирэх есдүгээр сарын 05-ны өдөр багтаан Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-нд нэр дэвшигчдийн материалаа хүргүүлэх ёстой.

Харин өнөөдөр / 2021.08.25/ 17:00 цагаар нөхөн сонгуульд бие даан нэр дэвших хүмүүс СЕХ-нд хүсэлтээ хүргүүлж дуусаад байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт болох нөхөн сонгуульд Ерөнхийлөгч асан Х.Баттулга бие даан нэр дэвшиж магадгүй гэсэн мэдээлэл байсан. Бид энэ талаар түүний ойрын эх сурвалжаас тодруулахад, “Ерөнхийлөгч асан Х.Баттулга бие даан нэр дэвших хүсэлт СЕХ-нд гаргаагүй” гэсэн хариултыг өглөө.




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө