Багадаа Нирвана хамтлагийн цомгийн нүүрэнд нүцгэн зургаа авахуулж байсан эр тус хамтлагийг шүүхэд өгчээ 

Багадаа Нирвана хамтлагийн цомгийн нүүрэнд нүцгэн зургаа авахуулж байсан эр тус хамтлагийг шүүхэд өгчээ 

Өдгөө 30 настай Спенсер Элден нь алдарт Нирвана хамтлагийн 1991 онд гаргаж байсан цомгийн нүүр зурганд нялх үедээ нүцгэн зургаа авахуулж байсанд тус хамтлагийг шүүхэд өгсөн байна.

Тодруулбал, Нирвана хамтлаг нь тус онд “Nevermind” цомгийн хавтасны зургандаа нялх хүүхдийн нүцгэн зураг ашиглаж байсан ба үүнийг тус залуу “Бэлгийн мөлжлөгө” хэмээн шүүхэд өгчээ.

Тухайн үедээ залуу дөрвөн сартай байсан ба цомгонд дүрсэлснээр усан дотор нүцгэн жаалын өмнө загасны дэгээнд долларын дэвсгэрт тогтоож буйг дүрсэлсэн бөгөөд эцэг эх нь түүний ийм дүр төрхийг албан ёсоор ашиглахыг зөвшөөрсөн гарын үсэг зурж байгаагүй гэсэн байна.

Элдений хууль ёсны баримт бичгүүдэд дурдсанаар, “Энэхүү зургууд нь Спенсерийн дотно хэсгийг ил гаргаж, нялх байхаас өнөөг хүртэл түүний эмзэг хэсгийг харуулсан” гэж мэдэгджээ. Мөн Элдений өөрийн хэлснээр, “Бага наснаасаа эхлэн арилжааны зорилгоор бэлгийн мөлжлөгт өртөж байсан нь шударга биш. Нялх байхаас өнөөг хүртэл дэлхий даяар намайг тарааж, зарж борлуулж байна” гэсэн юм.

Тэрбээр мөн “энэхүү уран бүтээлийн үр дүнд би насан туршийн хохирол амссан хэвээр байх болно. Мөн туйлын болон байнгын сэтгэл санааны хямрал үүсэж, эмнэлгийн болон сэтгэлзүйн эмчилгээ зэрэг хэрэг болно” гэсэн юм. Одоогоор тус хамтлагийн амьд сэрүүн байгаа гишүүд болох Дэйв Грохл, Крист Новоселич нарыг оролцуулан 15 яллагдагч тус бүрээс дор хаяж 150 мянган доллар хохирол нэхэмжилж байгаа аж.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө