Египетээс дөрвөн хөлтэй халимын чулуужсан яс олджээ

Египетээс дөрвөн хөлтэй халимын чулуужсан яс олджээ

Египетийн эрдэмтэд 43 сая жилийн өмнө амьдарч байсан дөрвөн хөлтэй халимын шинэ төрөл зүйлийг олж тогтоожээ.

Тодруулбал, Египетийн баруун цөлөөс хоёр нутагтан “Phiomicetus Anubis” гэх амьтны чулуужсан ясыг олсон байна. Түүний гавлын яс нь эртний Египетийн шонхор толгойтой үхэгсдийн бурхан Анубисынхтай төстэй бөгөөд үүний нэрээр нэрлэсэн гэжээ.

Орчин үеийн халимын өвөг дээдэс 10 сая жилийн турш газар дээр амьдарч байсан буга шиг хөхтөн амьтнаас үүдэлтэй гэж үздэг байсан бөгөөд халимуудыг анх Өмнөд Азид 50 сая жилийн өмнө үүссэн гэж үздэг. Харин энэхүү амьтны хувьд ойролцоогоор 600 кг жинтэй, гурван метрийн урттай, ангаа олзлох хүчтэй эрүүтэй байсан ба хуурай газар алхаж, усанд сэлж чаддаг байсан гэжээ.

Уг амьтны араг ясыг Египетийн Фаюм хотгороос олсон ба энэ газар нь одоо элсэн цөлөөр хучигдсан газар хэдий ч нэгэн цагт далайгаар хучигдсан бөгөөд чулуужсан олдворын эх өлгий гэж явдаг аж.

Тус судалгааны удирдагч Абдулла Гохар Ройтерс хэлэхдээ, “Phiomicetus anubis бол халимын гол төрөл бөгөөд Египет, Африкийн палеонтологийн чухал нээлт юм" гэсэн байна. Энэ нь хөлтэй халимын чулуужсан ясыг анх удаа олж илрүүлсэн нээлт биш аж. 2011 онд Перугийн палеонтологичдын баг 43 сая жилийн настай дөрвөн хөл, туурайтай халимын чулуужсан ясыг олж илрүүлж байсан бөгөөд эдгээрийг Африкт олдсон хамгийн анхны хагас усан халимын төрөл гэж үздэг байна.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө