Кабулын нисэх онгоцны буудалд хоёр удаагийн дэлбэрэлт болж АНУ-ын 13 цэрэг амиа алджээ

Кабулын нисэх онгоцны буудалд хоёр удаагийн дэлбэрэлт болж АНУ-ын 13 цэрэг амиа алджээ

Өчигдөр /2021.08.26/ Афганистан улсын Кабул хотын нисэх онгоцны буудлаас АНУ-ын цэргийн арми тус улсын энгийн иргэдийг аврах хооронд хоёр удаа хүчтэй дэлбэрэлт болжээ.

Тодруулбал, Исламын улс бүлэглэлийн хоёр амиа золиослогч нисэх онгоцны буудал болоод ойролцоох зочид буудалд халдаж улмаар дэлбэлсэн байна. Дэлбэрэлтээр 60 гаруй хүн амиа алдаж, 140 хүн шархадсаны дунд АНУ-ын тэнгисийн цэргийн 13 цэрэг амиа үрэгдэж, 18 цэрэг хүнд шархадсан гэжээ. Эхний дэлбэрэлт орон нутгийн цагаар 18:00 цагийн орчимд болсон ба дараа нь буудалцаан болж нисэх онгоцны гол хаалганы нэг болох “Abbey Gate” гэх газрын ойролцоо дахин хоёр дахь дэлбэрэлт болсон байна.

Энэхүү явдал нь энэ наймдугаар сарын 31-нд АНУ-ын зүгээс бүх цэрэг хүчээ нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд нөлөөлөхгүй ба мөн Исламын улс бүлэглэл дахин халдлага зохион байгуулахыг санаархаж байж болзошгүй тул халдлага гарахаас өмнө яаралтай авах арга хэмжээний талаар анхааруулжээ.

Эх сурвалж: BBC, CNN, UNILAD




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө