Б.Цагаанбаатар паралимпын наадам шүүсэн анхны монгол шүүгч болно

Б.Цагаанбаатар паралимпын наадам шүүсэн анхны монгол шүүгч болно

Японы нийслэл Токио хотод зуны паралимп наадам энэ өдрүүдэд үргэлжилж байна. Уг наадамд манай улсаас 11 тамирчин буудлага, байт харваа, пауэрлифтинг, тэквондо, жүдо, хөнгөн атлетик гэсэн спортын зургаан төрөлд өрсөлдөх юм. 

Мөн маргааш болох триатлоны тэмцээнийг Монголын шүүгч Б.Цагаанбаатар шүүх аж.  Тэрбээр паралимпын наадам шүүсэн анхны монгол шүүгч болно. Б.Цагаанбаатар нь Азийн триатлоны холбооны Техникийн хорооны даргын албыг хашиж буй бөгөөд Удирдах зөвлөлийнх нь гишүүн юм. Мөн “Лондон-2013” ДАШТ, “Инчён-2014”, “Жакарта-2018” Азийн наадам, 2010, 2014 оны Азийн элсний спортын наадам шүүж байв. Ингээд зогсохгүй Азийн цомын тэмцээнд таван удаа ерөнхий шүүгчээр, хоёр удаа ерөнхий шүүгчийн орлогчоор томилогдон ашилаж байжээ. Тэрээр өдгөө Монголын триатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгчийн алба хашиж байна.

Токио 2020 зуны Паралимпийн наадам энэ сарын 24-өөс есдүгээр сарын 5-ны хооронд болох бөгөөд нийт 4400 гаруй тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөх билээ.