Гадаадын иргэн монгол иргэний 900 сая орчим төгрөгийг залилжээ

Гадаадын иргэн монгол иргэний 900 сая орчим төгрөгийг залилжээ

Гадаад улсын зарим этгээд өөрсдийгөө “Нэгдсэн Үндэстний Байгууллагад ажилладаг, их хэмжээний ам.долларын хөрөнгө оруулалт олгоно” гэж иргэдийг мэхэлж, эд хөрөнгийг нь залилан авч, улсын хилээр гарч зугтах гэж байсныг тогтоон энэ оны 09 дүгээр сарын 06-ны өдөр цагдаагийн алба хаагчид таслан зогсоожээ. 

Мөн 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Т нь гадаад улсын хоёр иргэнтэй танилцаж, улмаар хөрөнгө оруулалт авах зорилгоор 250 мянга орчим ам.доллар буюу 900 сая орчим төгрөг шилжүүлэн залилуулсан гэх гомдлын дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд та бүхэн хөрөнгө оруулалт, санхүүжилт олгоно гэсэн аливаа саналыг албан ёсны эх сурвалжаар нягталж, баталгаагүй этгээдэд мөнгө, эд хөрөнгө шилжүүлэхгүй байж залилах гэмт хэргээс сэргийлнэ үү.




Өнөөдөр луу өдөр

4 цагийн өмнө