ЧУУЛГАН: Гишүүд хуулийн төслийг дэмжих эсэхээ илэрхийлж байна

ЧУУЛГАН: Гишүүд хуулийн төслийг дэмжих эсэхээ илэрхийлж байна

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг болон УИХ-ын байнгын хороод, гишүүдээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулна.

Улмаар нэмэлт өөрчлөлтийн асуудлыг бүлэг бүлгээр нь хэлэлцэж явахыг хуралдаанд оролцож буй гишүүд дэмжлээ. Одоо гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжсэн дэмжээгүй гэдгээ илэрхийлж, 10  минутад багтааж үг хэлж байна. 13 гишүүн үг хэлэхээр нэрсээ өгөөд байна.




Улаанбаатарт 8 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ