ВИДЕО: "Ардын хүү" хочит О.Пүрэв "ONE FC"-ийн анхны ялалтаа авлаа

ВИДЕО: "Ардын хүү" хочит О.Пүрэв "ONE FC"-ийн анхны ялалтаа авлаа

“Ардын хүү” хочит О.Пүрэв өчигдөр (2012.08.27) Сингапурт “ONE FC” холбооны анхны тулаанаа хийлээ. Түүний өрсөлдөгч Их Британийн өсөх ирээдүйтэй од гэгддэг Бен Ройл байсан бөгөөд хоёр тамирчны тулаан ердөө 49 секунд үргэлжилж, О.Пүрэв хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авчээ.

"One FC" нь Азийн төдийгүй дэлхийн шилдэг мэргэжлийн холимог тулааны холбоо юм. Өдгөө 30 настай О.Пүрэв холимог тулааны замналдаа есөн тулаан хийж, найм ялж, ганц ялагдсан үзүүлэлттэй болов. Мөн тэрбээр замналдаа анх удаагаа нэгдүгээр үед өрсөлдөгчөө ялжээ.

ҮЗЭХ:




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө