Японд гэртээ тусгаарлагдаж буй өвчтөнүүдийн тоо 118035- болон өсчээ

Японд гэртээ тусгаарлагдаж буй өвчтөнүүдийн тоо 118035- болон өсчээ

Японд “COVID-19”-өөр халдварласны улмаас гэртээ тусгаарлагдаж буй өвчтөнүүдийн тоо лхагва гаргийн байдлаар 118 035-д буюу хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ.

Энэ үзүүлэлт сүүлийн долоо хоногийн хугацаанд 21 мянга гаруйгаар буюу 22 хувиар нэмэгдсэн байна. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, улсын хэмжээнд гэртээ тусгаарлагдаж буй хүмүүсийн тоонд ийм мэдээллээ хараахан нэгтгээгүй байгаа Сайтама мужийн өвчтөнүүдийг оруулаагүй байна.

Үүнээс гадна Японд “COVID-19” халдвар хүндээр илэрсэн өвчтөнүүдийн тоо баасан гарагт 2000-д хүрчээ. Ингэснээр ийм тохиолдлын тоо сүүлийн 15 хоног дараалан хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн байна. Тодруулбал, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа болон амьсгалын аппаратанд орсон өвчтөнүүдийн тоо пүрэв гаргийнхаас 26-гаар нэмэгджээ.




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө