Дарханы замын ажлыг дуусгаагүй байж Хэнтийн долоон сумыг хатуу хучилттай замаар холбоно гэв

Дарханы замын ажлыг дуусгаагүй байж Хэнтийн долоон сумыг хатуу хучилттай замаар холбоно гэв

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнгөрсөн пүрэв гаригт /2021. 08.26/ Хэнтий аймагт ажиллаж тус нутагт хийгдэж буй хатуу хучилттай зам тавих барилгын ажлын явцтай танилцсан. Тодруулбал, тус аймгийн Дадал, Бэрх зэрэг долоон сумыг хатуу хучилттай замаар холбож буй юм. Энэ талаарх мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Тэгвэл уг мэдээллийн дараа зарим иргэд олон нийтийн сүлжээнд шүүмжлэл өрнүүлж Дарханы замын барилгын ажлыг дуусгаагүй байж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын төрсөн нутаг Хэнтийн сумдыг хатуу хучилттай замаар холбож байна гэв. 

Мөн 2021 оны төсвийн хөрөнгийг 21 аймагт хуваарилсан жагсаалтыг харвал Хэнтий аймагт хамгийн их буюу 125.8 тэрбум төгрөг төсөвлөжээ. Улаанбаатар хотын нэг иргэнд 90 мянган төгрөг ногдож буй бол Хэнтийн нэг иргэнд 1.6 сая төгрөг хуваарилагдаж байна гэсэн үг. 

Ирэх аравдугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймагт нөхөн сонгууль болно. Үүнийг угтаж ч дээрх ажлуудыг хийж болох юм.  Гэтэл 2018 оны есдүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар-Дарханы чиглэлийг замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, шинэчлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан шийдвэр одоог хүртэл хэрэгжиж дуусаагүй байна. Нийт 204.11 километр замыг хоёр жилийн дотор барихаар төлөвлөөд байсан ч тендер будлиантсаны улмаас ийнхүү одоог хүртэл иргэд шороо тоосонд дарагдсаар байгаа юм. Мөн уг замыг хуулж хаяж хугацаанд нь ашиглалтад оруулаагүйгээс болж олон иргэн эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирсон байдаг. 




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө