ССХ-ийн захирлын албан тушаалаас татгалзсан Н.Энхбаяр Шадар сайдад горилж байгаа юу

ССХ-ийн захирлын албан тушаалаас татгалзсан Н.Энхбаяр Шадар сайдад горилж байгаа юу

Н.Энхбаяр намаа /МАХН/ татан буулган байж 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхийг дэмжсэн. Намаа МАН-тай нэгтгэсэн Н.Энхбаярыг өнгөрсөн зургадугаар сарын 30-ны өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар томилох шийдвэр гарсан билээ. 

Тэгвэл тэрбээр ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал болохоос татгалзжээ.

Улс төрийн хүрээнд түүнийг Шадар сайд болохоор тохирсон гэж яригдаж буй. МАХН-аас хоёр сайд Засгийн газрын бүтцэд орохын нэг нь Н.Энхбаярыг байна гэж байгаа юм. Н.Энхбаяраас гадна Б.Тулгыг Байгаль, орчин аялал жуулчлалын сайдаар томилно гэх яриа бий. Мөн МАХН-ын квотоор Б.Тулга, Э.Эрдэнэжамъян нарын залуу улстөрчдөөс гадна доктор Д.Дуламсүрэн, эрх зүйч Г.Золзаяа нар МАН-ын Удирдах зөвлөлд очжээ.




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө