МАН Хэнтийд Н.Энхбаатарыг дэмжих бол Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлэх асуудлаар санал зөрөлдөж эхэлжээ

МАН Хэнтийд Н.Энхбаатарыг дэмжих бол Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлэх асуудлаар санал зөрөлдөж эхэлжээ

МАН-ын Бага хурал ирэх едүгээр сарын 01-ны өдөр хуралдаж УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ шийднэ. 

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн өрсөлдөөн ширүүн байгаа бөгөөд эдгээр өдрүүдэд Тусгаар тогтнолын ордон нэлээн хөл, хөдөлгөөнтэй байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Хэнтий аймаг буюу УИХ-ын 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байсан МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Соёлын Дэд Сайд М.Батбаяр, Хэнтий аймгийн Засаг Дарга Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга, хуульч Л.Батжав, УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба нар өрсөлдөх хүсэлтээ албан ёсоор гаргаад байгаа аж.

Эдгээрээс Н.Энхбаатарыг Бага хурлаар дэмжих магадлал өндөр байгаа гэх мэдээлэл бий.

Харин Сонгинохайрхан дүүрэгт буюу УИХ-ын 28-р тойрогт Хотын даргын орлогч Ж.Сандагсүрэн, тус дүүргийн Засаг Дарга Н.Алтаншагай, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Э.Батшугар, НИТХ-ын төлөөлөгч асан С.Мөнхчулуун нар нэр дэвших сонирхолтой байгаа юм байна. Уг тойрогт Н.Энхбаяр У.Хүрэлсүхтэй тохирсон тохироо ёсоор хүү Э.Батшугарыгаа зүтгүүлж буй бол Нийслэлийн МАН-ын дарга, Хотын дарга Д.Сумъяабазар эсэргүүцэж өөрийнхөө хүнийг нэр дэвшүүлнэ гэж маргаж буй бололтой.