“Чингисхаан” гэх иргэн М.Баасанжаргал Хэнтий аймагт бие даан нэр дэвшихээр бүртгүүлжээ

“Чингисхаан” гэх иргэн М.Баасанжаргал Хэнтий аймагт бие даан нэр дэвшихээр бүртгүүлжээ

Ирэх аравдугаар сард Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль явагдана. Иймд тус сонгуульд бие даан өрсөлдөх хүсэлтэй иргэд өнгөрөгч Лхагва гараг /2021.08.25/ -ийн өдөр хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж, 801 иргэний гарын үсэг цуглуулах ажилдаа ороод буй.

Тэгвэл Хэнтий аймагт болох УИХ-ын нөхөн сонгуульд “Чингисхаан” гэж өөрийгөө нэрлэдэг иргэн М.Баасанжаргал бие даан нэр дэвших хүсэлтээ СЕХ-нд гаргаж, тэрээр энэ өдрүүдэд 801 хүний гарын үсэг цуглуулахаар тус аймагт ажиллаж байгаа ажээ. Тодруулбал, М.Баасанжаргал өнөөдөр /2021.08.30/ Хэнтий аймгийн сонгуулийн хорооноос “гарын үсэг цуглуулах маягт”-аа хүлээн авсан байна. Тэрээр, “Хэнтийчүүд минь та бүхэн Чингис хаан болох зорилго тэмүүлэл өвөрлөсөн бие даагч намайг дэмжиж гарын үсэг цуглуулах ажилд минь дэм тус болж, гарынхаа үсгийг хайрлаарай” хэмээжээ.