Цагаанхад-Гашуунсухайт боомтын богинын тээврийг эхлүүлнэ

Цагаанхад-Гашуунсухайт боомтын богинын тээврийг эхлүүлнэ

Цагаанхад-Гашуунсухайт боомтын богинын тээврийг эхлүүлэхээр боллоо. Ингэхдээ жолооч нараас коронавирусний шинжилгээ авч, сөрөг гарсан тохиолдолд нүүрс тээврийг эхлүүлэхээр хоёр тал ярилцжээ. Учир нь коронавирус цар тахалтай холбоотойгоор Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрс тээврийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд түр зогсоох шийдвэрийг Хятадын талаас гаргаад байсан юм.

Энэ талаар Гашуунсухайт дахь Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс мэдээлэхдээ, “Монголоос 250 гаруй нүүрс тээврийн жолооч шинжилгээ өгч, хариу ирсэн. Эдгээр жолооч Хятадын талд дахин шинжилгээ өгнө. Шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд нүүрс тээврийг маргаашаас эхлүүлнэ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Монголын хилээр нүүрс тээврийн хэрэгсэл гарах, Хятадаас эргэж орж ирэхэд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, халуун хэмжиж, эрүүл мэндийн хуудас бөглүүлж, хяналт шалгалт сайтар тавьж байгаа” гэжээ.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө