Засгийн газрын хуралдаанд Рио Тинтогийн хэлэлцээртэй холбоотой сүүлийн үеийн мэдээллийг танилцуулж байна

Засгийн газрын хуралдаанд Рио Тинтогийн хэлэлцээртэй холбоотой сүүлийн үеийн мэдээллийг танилцуулж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө /2021.08.31/ 08.00 цагт эхлэн үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийг 14.00 цагт танилцуулах аж. 

Хуралдаан бүрийн эхэнд ковид-19 цар тахлын нөхцөл байдал болон, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсдог.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Спортын наадам хойшлуулах тухай, Янжуур тамхи импортлох тусгай зөвшөөрөл олгох тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэх юм байна. Түүнчлэн өнөөдрийн хуралдаанд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын түгжрэл, хэрхэн бууруулах талаар Засгийн газарт танилцуулахаар хэлэлцэх асуудлын жагсаалд оруулжээ.

Мөн Рио Тинтогийн хэлэлцээртэй холбоотой сүүлийн үеийн мэдээллийг ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго танилцуулж байна.