Ц.Хүрэлбаатарыг УБТЗ-ын даргаар томилохоос Оросын тал татгалзжээ

Ц.Хүрэлбаатарыг УБТЗ-ын даргаар томилохоос Оросын тал татгалзжээ

Зам тээвэр хөгжлийн сайд Г.Халтар УБТЗ-ын даргад тус хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Хүрэлбаатарыг нэр дэвшүүлж, ОХУ-ын талтай зөвшилцөхөөр санал хүргүүлсэн билээ.

Харин ОХУ-ын талаас Ц.Хүрэлбаатарыг УБТЗ-ын даргаар томилохоос татгалзсан хариу өгчээ. Ц.Хүрэлбаатар нь төмөр замын мэргэжлээр ОХУ-д төгссөн бөгөөд 2016 оноос УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан орлогч даргаар ажиллаж байгаа юм.

Энэ тухайгаа Л.Халтар сайд саяхан мэдээлж "Энэ удаа манай талаас ОХУ-ын талд даргаар нэр дэвшүүлсэн саналаа явуулсан. ОХУ-ын талаас хүнээ тавина гэсэн зүйл яриагүй” гэж байсан юм. 

Үүний өмнө УБТЗ-ын даргаар Г.Сэрээнэндоржийг томилох саналыг хүргүүлсэн ч мөн л хүлээн аваагүй юм.